Онцлох мэдээ: Дөрөвдүгээр сарын11-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Имйд ард иргэд хаврын шар усны усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 03 дугаар сарын 26-28-ны өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм

26-ны өдөр: Салхи: Баян-Өлгий аймгийн нутгаар салхи секундэд 16-22 метр, зарим үед 32 метр, Увс аймгийн нутгаар секундэд 16-23 метр, зарим үед секундэд 25-28 метр, Ховд аймгийн нутгаар 16-24 метр, зарим үед секундэд 26-32 метр, Говь-Алтайн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед 28-30 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл, Завхан аймгийн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед 24-34 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: Увсын өмнөд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-23 метр, зарим үед секундэд 25-28 метр, Завхан аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-0.8 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 16-24 метр, зарим үед 24-34 метр хүрч, 01:52-05:21 минут үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

27-ны шөнөСалхи: Баянхонгорын зүүн хэсгээр секундэд 17-26 метр, зарим үед секундэд 24-28 метр, Архангай аймгийн нутгаар секундэд 16-23 метр, зарим үед 26 метр, Өвөрхангайн нутгаар секундэд 18-24 метр, зарим үед 26-30 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: Хөвсгөлийн зүүн өмнөд хэсгээр 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 14-18 метр, зарим үед секундэд 23 метр, Архангайн хойд хэсгээр 0.0-1.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-23 метр, зарим үед секундэд 24-26 метр, Булганы өмнөд хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас  орж, энэ үеэр салхины хурд секундэд 15-20 метр, зарим үед секундэд 24-29 метр, Сэлэнгийн баруун хэсгээр 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 12-15 метр, зарим үед секундэд 17-20 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

  27-ны өдөр: Салхи: Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-26 метр, зарим үед 28 метр, Өвөрхангай аймгийн нутгаар секундэд 18-24 метр, зарим үед секундэд 30 метр, Төв аймгийн нутгаар 16-18 метр, зарим үед секундэд 25 метр, Өмнөговь аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед 22 метр Дундговь аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед 24 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: Сэлэнгэ аймгийн нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 10-15 метр, зарим үед секундэд 17-20 метр, Орхон аймгийн нутгаар 0.5-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 10-15 метр, зарим үед 16 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл, Төв аймгийн нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 12-18 метр, зарим үед 22-25 метр хүрч, 00:15-08:10 минут үргэлжлэн цаг агаарын гамгишт үзэгдэл ажиглагдсан байна. 

28-ны шөнөСалхи: Хэнтийн өмнөд хэсгээр секундэд 16-19 метр, зарим үед секундэд 24 метр, Дорноговийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед 22 метр, Cүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед 22 метр хүрч салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: Дорнод аймгийн нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 16-23 метр, зарим үед секундэд 24 метр, 0:30-9:00 цаг  үргэлжилэн цаг агаарын гамшигт үзэгдэл,  Хэнтийн зүүн хэсгээр 0.0-0.7 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 15-19 метр, зарим үед секундэд 23-24 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.       

28-ны өдөр: Салхи: Дорнодын зүүн хэсгээр секундэд 18-23 метр хүрч салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: Сүхбаатарын зүүн, Дорнодын нутгаар  0.0-1.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 10-15 метр, зарим үед секундэд 17-20 метр, 01:45-6:09 цаг  үргэлжилэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

 
  •  
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/04/16

14 цаг

1 33
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2021/04/16

6 42
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store